“Айчи Нагояа-2026”-д К.Ёолк түрүүлж, Монгол улсдаа тус наадмын эхний алтан медалийг авчирлаа

Японд зохион байгуулагдаж буй “Айчи Нагояа-2026”-д Монголын жүдо бөхийн дөрвөн тамирчин өнөөдөр барилдаж байна.

Азийн аварга шалгаруулах тэмцээнд өсрсөлдөж буй манай улсын жүдо бөхийн гурван тамирчин өнөө орой 16:00 цагаас медалийн төлөө барилдлаа. 66кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Казирбекийн Ёолк хагас шигшээ барилдаанд Парисын Олимпын хүрэл медальт, Казахстаны Гусман Кыргызбаевыг барилдааны төгсгөлд үүрэх мэхээр вазари үнэлгээ авч ялснаар Азийн наадмын аваргын төлөө шалгарсан.

Тэрбээр Азийн наадмын финалд Узбекистаны бөх Абдурахим Нутфуллоевтай барилдан юуко үнэлгээ авч үргэлжлүүлэн даралтад оруулж, цэвэр яллаа. Ийнхүү “Айчи Нагояа-2026”-д Монгол улсын тамирчдаас анхны алтан медалийг К.Ёолк хүртэж төрийн дууллаа Токиогийн тэнгэрт эгшиглүүллээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn