“Айчи Нагоя 2026”: Сонгомол бөхийн 67 кг-д Н.Ганбаяр, чөлөөтийн 68 кг-д Э.Дэлгэрмаа нар хүрэл медалийн төлөө барилдана

Японы Нагоя хотноо үргэлжилж байгаа Азийн наадмын чөлөөт, сонгомол бөхийн төрөл өнөөдөр эхэллээ. Сонгомол бөхийн 67 кг, 87 кг, 130 кг болон эмэгтэй чөлөөт бөхийн 68 кг-ын жингийн барилдаанууд болж байна.

Сонгомол бөхийн 67 кг-ын жинд зодоглосон Намсрайн Ганбаяр эхний даваанд Индонезийн Мухаммад Альянсяхыг 3:1-ээр илүүрхсэн. Улмаар хоёрдугаар тойрогт Японы Кётаро Согабэд 2:10-аар дийлдлээ. Манай тамирчин хүрэл медалийн төлөө Казахстаны Мейржан Шермаханбеттай хүч үзэхээр боллоо. Тэдний барилдаан Улаанбаатарын цагаар 17:07 цагт эхэлнэ.

Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд зодоглосон Энхсайханы Дэлгэрмаа эхний даваанд хийлээд хоёрдугаар тойрогт Японы Иши Амитай барилдаж оноогоор цэвэр ялагдсан. Тэрбээр дагах барилдаанд Казахстаны Жамила Бакбергановаг 6:0-ээр ялснаар хүрлийн төлөө БНХАУ-ын Шиа Лонтой Улаанбаатарын цагаар 18:28 цагт барилдахаар болоод байна.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn