С.Молор-Эрдэнийн эрүүл мэндийн байдлыг харгалзан цагдан хорих арга хэмжээг өөрчилсөн байна. Ингэснээр С.Молор-Эрдэнийг цагдан хорихын оронд Монгол Улсын хилээр гарахгүй байх, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахгүй байх, тухайн хэрэгт холбогдох нэр бүхий болон бусад оролцогчтой уулзах, харилцах, холбоо тогтоохгүй байх хязгаарлалт тогтоожээ.
Шүүхийн уг шийдвэр 2026 оны есдүгээр сарын 29-ний өдөр гарсан бөгөөд хүчин төгөлдөр болсон байна.
