Улаанбаатар-Шинэ Дели чиглэлийн шууд нислэгтэй боллоо

Улаанбаатар-Шинэ Дели чиглэлийн шууд нислэгтэй боллоо. Анхны нислэгийг 2026 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр үйлдэж, Шинэ Дели хотын “Индра Ганди” олон улсын нисэх буудалд 07:20 минутад газардсан байна. Хүннү Эйр компани долоо хоногийн Даваа гараг бүр 5 цагийн шууд нислэг хийдэг болсноор Энэтхэг Улсад зорчихын тулд Хонг Конг, Бээжин, Инчоноор дамжин 13-18 цаг нисэх шаардлагагүй болжээ.

Энэхүү шууд нислэгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 09 дүгээр сард БНЭУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Нарендра Моди нар зарласан.

Ерөнхий сайд Нарендра Моди энэ үеэр “Бид газар нутгаараа хиллэдэггүй ч Монгол Улсыг үргэлж хөршөө хэмээн хүндэлж ирсэн. Иймээс иргэд хоорондын харилцааг хөхиүлэн дэмжихийн төлөө хичээн ажиллана. Бид цахим визийг Монгол Улсын иргэдэд үнэгүй олгохоор шийдвэрлэлээ” гэж хэлж байсан юм.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn