Өдөрлөгийн үеэр иргэд 1072 хувьцаа болон ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө авахаас гадна үнэт цаасны данс нээлгэх зэрэг үйлчилгээг нэг дор авах боломжтой.
Тус өдөрлөгт “Эрдэнэс Тавантолгой” ХК, Санхүүгийн зохицуулах хороо, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын нотариатын танхимын Дархан-Уул аймаг дахь салбар болон үнэт цаасны компаниуд оролцож байна.
Эдгээр байгууллагын мэргэжилтнүүд иргэдэд хувьцаа өвлүүлэхэд бүрдүүлэх материал, ногдол ашигтай холбоотой мэдээлэл, үнэт цаасны данс нээлгэх болон 1072 хувьцаатай холбоотой бусад асуудлаар зөвлөгөө өгч, шаардлагатай үйлчилгээг газар дээр нь үзүүлж байгаа юм.
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг өнөөдөр 20:00 цаг хүртэл Дархан-Уул аймгийн Залуучууд театрт үргэлжилнэ.




