МАН-ын Удирдах зөвлөл ХЗДХ-ийн сайдаар Г.Тэмүүлэнг томилохоор дэмжлээ

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал Төрийн ордонд хуралдаж байгаа. Тус хуралдаанаар ХЗДХ-ийн сайдаар хэнийг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Учир нь Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг өчигдөр харьяа агентлагуудынх нь зарим дарга нартай хамт чөлөөлсөн билээ.

Танхимын сайдаа чөлөөлөх, томилох бүрэн эрх нь Ерөнхий сайдад байдаг. МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанд ХЗДХ-ийн сайдад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлэхээр оруулж ирснийг дэмжиж байгаа аж.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn