ХЗДХ-ийн сайдад Г.Тэмүүлэн, Д.Цогтбаатар нарын нэр яригдаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал танхимын сайд нараа томилж, чөлөөлөх бүрэн эрхийнхээ хүрээнд өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг чөлөөлсөн билээ.

Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдаж байна.  Тэд Хууль зүй, дотоод хэргийн сайдад хэнийг томилохоо хэлэлцэж байгаа аж. Уг нь УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилуулах санал гарсан  ч Д.Цогтбаатарыг томилох  тохироо хийгдсэн гэх мэдээлэл бас байна. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Цогтбаатар хоёр хоёул УИХ-д гурван удаа сонгогдсон. Д.Цогтбаатар нь Гадаад харилцааны сайд, Хууль зүйн байнгын хорооны дарга хийж байсан.

Г.Тэмүүлэн нь Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан.

 

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn