Намар болж шинэхэн ногоо худалдаалж буй цэгүүд жил бүрийн өдийд хаа сайгүй байдаг. Энэ нь Нийслэл хотын хүн амыг эх орны хөрсөнд ургуулсан төмс, хүнсний ногоогоор хангах, өвөл, хаврын улирлын хэрэгцээнд нөөцлөх, нөөшлөх боломжийг бүрдүүлэх, хүнсний ногооны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Алтан намар” уламжлалт худалдаа л даа.
“Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг наймдугаар сараас эхлэн есөн дүүргийн 18 байршилд зохион байгуулж байгаа.
Хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байгаа цэгүүд өмнөх жилүүдэд 10 дугаар сарын нэгэн гэхэд буудаг байсан бол энэ жил арваннэгдүгээр сарын нэгэн хүртэл ажиллахаар болжээ.
Шинэ ургацын төмс, хүнсний болон нарийн ногоо, жимс, чацаргана, зөгийн бал зэрэг өргөн нэр төрлийн бүтээгдэхүүнийг тариаланч, ногоочид шууд худалдаалж байна.

