С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэлээ

Философич доктор С.Молор-Эрдэнийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, язгуур өв соёл, түүхийг илтэд гуйвуулж, гутаан доромжилсон гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ. ТЕГ-аас С.Молор-Эрдэнийг өчигдөр саатуулаад байсан.

Саатуулах хугацаа дууссантай холбогдуулан цагдан хорих эсэх асуудлыг өнөөдөр 13:00 цагт шүүхээр хэлэлцлээ. Ингээд шүүхийн шийдвэр гарч, 30 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа.

С.Молор-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйлд заасан “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэмт хэрэгт холбогдсон юм. Тус зүйлд үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашин, үзэл бодлоор хүмүүсийг дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан зэрэг үйлдлийг гэмт хэрэгт тооцож, таван жилээс 12 жил хүртэл хорих ялтай байхаар заажээ.

С.Молор-Эрдэнэ “Монгол гэдэг ард түмэн байхгүй” болон Чингис хааныг монголчуудтай хамааралгүй гэх агуулгатай мэдэгдэл хийж байсан нь ийнхүү хоригдоход хүргэжээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn