Хичээлийн шинэ жил эхлэх есдүгээр сарын 1-нд Улаанбаатар хотын хэмжээнд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.
Тодруулж хэлбэл, дээрх өдөр автомашины улсын дугаарын сүүлийн орноос хамаарч тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй гэсэн үг юм. Есдүгээр сарын 2-ноос дугаарын хязгаарлалт үргэлжилнэ. Энэ жилийн хувьд дугаарын хязгаарлалт бүсчлэл харгалзахгүй үйлчилж байгаа. Ингэхдээ 07:00-21:00 цаг хүртэл мөрөгдөж буй. Дугаарын хязгаарлалт ирэх есдүгээр сарын 13-ныг дуустал үргэлжлэх юм.
Сануулахад, 2026-2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон дээд боловсролын байгууллагад нийт 1,305,552 суралцагч суралцах урьдчилсан тооцоо гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээлж байв.

