Ганга нуурыг сэргээн, хамгаалахаар элсний нүүдэл зогсоох туршилт хийсэн нь үр дүнгээ өгч эхэлжээ.
Энэ талаар Усны газрын дарга З.Батбаяр “Ганга нуурыг сэргээх хамгаалах цогц ажлын хүрээнд олон ажлыг хийж гүйцэтгэсэний дотор хамгийн их анхаарал татаж хүлээлт үүсгээд байсан нь элсний нүүдэл зогсоох ажил байлаа.
Бусад устай холбоотой ажлыг манай усны инженерүүд өөрсдийн тооцоо, мэдлэг чадвартаа үндэслэн, эцсийн үр дүнд нь итгэлтэй хийж байсан бол энэ элсний нүүдэл зогсоох ажил туршилт хэлбэртэй байсан нь үр дүнгээ өгч амжилттай боллоо.
Судалгаагаар Алтан овооноос Ганга нуур хүртэлх чиглэл дагуу 2 км-ын өргөнтэй хөндийг даган элсний нүүдэл салхины чиглэл даган явж, асар олон тонн элс нуурын мандлыг бүрхэн ёроолд нь тунаж байгаа нь тогтоогдсон билээ.
Энэ элсийг зогсоож чадвал нууранд орох элсийг багасган, нуураа хамгаалаад зогсохгүй, нилээн хэдэн км үргэлжлэх хөндийг элсэн манхан үүсэхээс сэргийлэх байлаа. Ийнхүү өмнөд хөршийн туршлагыг нэвтрүүлж шатрын хөлөг хэлбэртэй торон саадыг байрлуулснаар элсний нүүдэл зогсож буй нь мэдэгдсэн даруй олон наст ургамлын үр цацсан байсан нь ийм сайхан ургажээ.
Бид нуураа хамгаалах цогц ажлыг хийж, элсний нүүдлийг хүртэл зогсоож болно гэдгийг бодитоор харуулж чадлаа, мэдээж ажил цаашдаа үргэлжилнэ, нуур ус хамгаалах ажил нь хүүхэд өсгөх адил байнгын тасралтгүй үйл ажиллагаа юм, үүнийг бид усны нөөцийн нэгдсэн менежмент гэж нэрлээд байгаа юм. Энэ бүх ажил үр дүнгээ COP17 Mongolia үеэр дэлхий дахинд танилцуулах болно. #333нуур хөтөлбөр маань амжилттай хэрэгжсээр” хэмээн бичжээ.
