COP17: Олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийлээ

НҮБ-ийн цөлжилттэй тэмцэх тухай Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу СОР 17 өчигдөр албан ёсоор эхлээд байна.

Тэгвэл өнөөдөр буюу хурлын хоёр дахь өдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийсэн. COP 17-ын Ногоон бүс нь олон нийтэд нээлттэй, оролцоонд суурилсан талбар бөгөөд иргэд, хувийн хэвшил, иргэний нийгэм, залуучууд, эрдэм шинжилгээний байгууллагуудыг нэг дор холбож, байгаль орчны шийдэл, инновац, сайн туршлага, хамтын ажиллагааг олон нийтэд хүргэх зорилготой.

Нээлтийн хүрээнд Морин хуурын найрал хөгжим, үндэсний дуу хөгжим, балетын уран бүтээл зэрэг соёл, урлагийн тусгай тоглолтуудыг толилууллаа.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn