ТЕГ-аас “Херо” Б.Баатарыг баривчилж, цагдан хорих эсэхийг хэлэлцэх шүүх хурал болж байна

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн ах “Херо” Б.Баатарыг өнөөдөр ТЕГ-аас баривчилжээ. “Херо энтертайнмент”-ийн найруулагч Б.Баатарыг “Үндэсний эв нэгдлийг бусниулах“ үндэслэлээр өнгөрөгч гуравдугаар сараас хойш тагнуулыг байгууллагаас шалгаж байгаа.

Түүнчлэн эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах, мөнгө угаах” гэмт хэргүүдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаад байсан.

Шүүхээс хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, өмгөөлөгчийн гаргасан санал зэрэгтэй танилцаад яллагдагчид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор прокурорын саналыг хүлээн авч, яллагдагч Б.Баатарт өнгөрсөн есдүгээр сарын 25-наас Монгол Улсын хилээр гарахыг нь хориглосон.

Өчигдөр түүний энэхүү хилийн хоригийг цуцлуулах хүсэлтийг шшүх хангаагүй. Мөн өчигдөр болсон машинтай хэмээх Төв замыг 10 гаруй цаг хаасан жагсаалыг Б.Баатар зохион байгуулсан байж магадгүй хэмээх асуудал дэгдсэн. Гэвч хамаагүйгээ зарлан 15 давхартаа баахан найзуудтайгаа сууж байгааг нь Г.Уянга нар лайвдаад байсан.

Тэгвэл өнөөдөр ТЕГ-аас баривчилж, цагдан хорих саналаа шүүхэд хүргүүлээд байна. Шүүх хүсэлтийг яг одоо хэлэлцэж байна.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn