Гаалийн зөрчил гаргасан 97 байцаагчид сахилга хариуцлагын арга хэмжээ авчээ

Гаалийн Ерөнхий Газар (ГЕГ)-аас сүүлийн үед илрүүлсэн хэрэг, зөрчил болон албан хаагчдын сахилга хариуцлагад авсан арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

ГЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга Б.Мөнх-Амар “Дотооддоо албан хаагчдын сахилга хариуцлага, ёс зүйтэй холбоотой арга хэмжээг тогтмол авч ажиллаж байна. Энэ оны эхний долоон сард улсын гаалийн 97 байцаагчид сахилгын арга хэмжээ авсан. Албан тушаал, зэрэг дэв харгалзахгүйгээр сахилгын арга хэмжээ аваад байна.

Зургаан албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан тул арга хэмжээг авсан. Мөн хууль хяналтын байгууллага, шүүхээс шийдвэр нь гарсан 22 албан хаагчийн эрхийг түдгэлзүүлсэн.

Гаалийн зөрчил, бусад хууль тогтоомжийг зөрчсөн зөрчлийг мэдэж байгаа бол гаалийн байгууллагатай хамтарч ажиллаарай. 1800-1281 тусгай дугаарт холбогдон шуурхай мэдээлэх боломжтой” хэмээлээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn