Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс уучлал хүссэн захидал илгээсэн гэх мэдээлэл цацагдсан.
Энэ асуудлыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас тодруулахад “Албан ёсоор ямар нэгэн захидал ирээгүй бөгөөд Ерөнхийлөгч түүнийг уучлах гэж байна гэдэг нь ташаа мэдээлэл” хэмээн тайлбарлажээ.
Н.Түвшинбаяр нь өөрийн найз, Улсын начин Э.Энхбатыг зодож хүнд гэмтээн, улмаар амь насанд нь хохирол учруулсан юм. Тиймээс 2022 оны зургаадугаар сарын 9-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ял оноож, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон.
