Тэгш, сондгойгоор явах зохицуулалт наймдугаар сарын 15-наас эхэлнэ

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил болон олон улсын COP17 хуралтай холбогдуулан 8 дугаар сарын 15-наас 9 дүгээр сарын 12-ныг дуустал автомашины улсын дугаарын тэгш, сондгой тоогоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулахаар боллоо.

  • Хугацаа: 8 дугаар сарын 15-наас 9 дүгээр сарын 12-ныг дуустал

  • Цагийн хуваарь: Өдөр бүр 07:00 — 21:00 цаг

  • Хамрах бүс: Бүсчлэл харгалзахгүй (Нийслэлийн хэмжээнд)

Хөдөлгөөнд оролцох хуваарь

  • Сондгой тоогоор төгссөн дугаартай бол:

    • 8 дугаар сард: 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31-ний өдрүүдэд

    • 9 дүгээр сард: 3, 5, 7, 9, 11-ний өдрүүдэд

  • Тэгш тоогоор төгссөн дугаартай бол:

    • 8 дугаар сард: 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30-ны өдрүүдэд

    • 9 дүгээр сард: 2, 4, 6, 8, 10, 12-ны өдрүүдэд

Дараах автомашинууд дугаарын хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцоно:

  • Цахилгаан тэжээлийн (ногоон дугаартай) тээврийн хэрэгсэл

  • Нийтийн тээвэр болон стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ

  • Зөвшөөрөл, тоноглол бүхий хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын автомашин

  • Сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдын нэгдсэн тээвэр

  • Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл

  • Дипломат байгууллага болон гадаадын зочин төлөөлөгчдөд үйлчлэх автомашин

  • Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар үйлчилгээний автомашин

  • Оршуулгын үйл ажиллагаанд ашиглагдаж буй тээврийн хэрэгсэл

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn