И Жэ Мён Улаанбаатарт буухынхаа өмнө “Ойрын хөрш холын садангаас дээр” гэж жиргэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, тэргүүн хатагтай Ким Хе Гён-ы хамт Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Хүндэт зочдыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас БНСУ-д  суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон нар угтаж авсан.

Манай улсын баяр наадмын хүндэт зочин тэрбээр Улаанбаатар хотод буухаасаа өмнө “Ойрын хөрш холын садангаас дээр” хэмээн жиргэсэн юм. Ийнхүү айлчлал эхлэхээсээ өмнө найрсаг, гуравдагч хөршөө хүндэлсэн уур амьсгал хэдийн бүрдлээ.

“Монголчууд Солонгос Улсыг солонгын орон гэсэн утгаар Солонгос хэмээн дуудаг бол, Солонгосчууд бид Монголыг Хөх тэнгэрийн орон гэж дууддаг юм.
Бие биеэ дуудах нэр нь ч гэсэн гүнээ сэтгэл шингэсэн байна.
БНСУ-ын Ерөнхийлөгчийн хувиар 15 жилийн дараа Монгол Улсад Төрийн айлчлал хийж байна.
Одоо хоёр улс олон жилийн найрсаг, итгэлцлийн харилцаанд тулгуурлан ирээдүйгээ хамтдаа бүтээлцэх итгэлт түнш болохоор зорьж байна.
Харилцан тус дэм болсон үнэнч хөршийн харилцаа улам бүр тэлж, хоёр улсын ард иргэдэд хүртээмжтэй үр дүн бүхий айлчлал байх болно.
Монгол Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүх тантай
Хөх тэнгэрийн оронд уулзъя” хэмээсэн.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn