Хөлбөмбөгийн ДАШТ-ий дуулиан ид нижигнэж байгаа энэ үед МУСГЗ, шог зураач А.Бат-Эрдэнэ хөлбөмбөгийн фанатуудад зориулан нэгэн сюрприз бариа байна. Тэрбээр дөрвөн жилийн өмнөх ДАШТ-ээс эхлэн хөлбөмбөмбөгийн оддын шог зургийг зурж эхэлсэн нь энэ хөзөр болжээ.
Хөзрийн 54 ширхэг бүрт нэрт хөлбөмбөгчдийн шог хөргийг урласан хөзрөө тэрбээр энэ өдрүүдэд УИД-ийн өмнөх Үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаанд өөрийн биеэр борлуулж байна
Мөн Циркийн дэргэдэх хөлбөмбөг үзэх асарт тэрбээр хэдийн тухалжээ. Мөн үүний зэрэгцээ А.Бат-Эрдэнэ зураач хүмүүст хошин хөргийг нь зурж өгч байгаа ажээ. Түүний урласан монгол бөхчүүдийн хошин зургаар бүтсэн хөзөр ч бас байна билээ.
Одоогоор УИД-ийн урд талын фонтамын хажууд гарсан үзэсгэлэн худалдаан дээрх гэрт уран бүтээлээ тууривж байна.
