Эрчим хүчнийхний ажил хаялт 48 цагаар хойшилжээ

Эрчим хүчний салбарынхан сарын өмнөөс ажил хаяхаа мэдэгдэж эхэлсэн. Тэд өнөөдөр 08:00 цагаас эхлэн ажил хаяна гэж өчигдөр зарласан.

Тэгвэл Эрчим Хүчний Яам, ажил олгогч талын төлөөллөөс тэдний цалинг 2026, 2027 онд үе шаттайгаар нийт 30 хувь нэмэгдүүлэх саналаа ирүүлжээ. Ийнхүү хэлэлцээ эхлэх боломж бүрдсэн тул ажил хаялтыг 48 цагаар хойшлуулахаар болсноо Монголын Эрчим Хүч, Геологи, Уул Уурхайн Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос мэдэгдлээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn