Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал (ICAPP)-ийн Байнгын хорооны 45 дугаар хуралдаан анх удаа Монголд зохион байгуулжээ
Хуралдааны үеэр Азийн улс төрийн намуудын олон улсын залуучуудын жигүүрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр Ерөнхий сайд Н.Учралын зөвлөх Батболдын Баттүшиг ажиллахаар болжээ. Азийн улс төрийн намуудын олон улсын залуучуудын жигүүрийн хурал ирэх 2027 онд Монголд болох бөгөөд уг хурлаар Б.Баттүшигийн сонгуульт ажлыг жинхлэх юм байна.
