УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит өнөөдрийн хуралдаанаараа хоёр асуудлыг хэлэлцлээ. Тэд эхлээд “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын гишүүн Ц.Баатархүү нарын 35 гишүүн 2025 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр өргөн мэдүүлсэн тогтоолын төсөлтэй холбогдуулан мэдээлэл сонсжээ.
Танилцуулга мэдээллийг УИХ-ын гишүүн Ц.Баатархүү хийж гишүүдийнхээ асуултад хариулжээ. Дараа нь Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хүрээнд судлаачийн мэдээлэл сонсчээ.
Танилцуулга мэдээллийг “Монголын ипотекийн корпорац ОССК” ХХК -ийн Гүйцэтгэх захирал Б. Гантулга танилцууллаа. АН-ын бүлэг хуралдаж дууссан ч энэ өдөр олон нийтэд хандан мэдээлэл хийхгүй гэлээ.
