Жил бүр МЗЭ-ээс зохиолчдын дунд оны шилдэг бүтээлийн “Алтан өд” наадмыг зохион байгуулсаар ирсэн. Энэ 2026 онд уг наадмын шилдгийн төлөө шалгарсан зохиолчдын
бүтээлийг танилцууллаа.
Хүүрнэл зохиолын үндэсний төвөөс Романы төрөлд:
1. “Цахлай” зохиолч Г.Батжавхлан
2. “Эрүгэ өртөө” роман, зохиолч Э.Бүжинлхам
3. “Тойром” роман, зохиолч Ц.Гончиг
Хүүрнэл зохиолын үндэсний төвөөс Тууж, өгүүллэгийн төрөлд:
1. “Мөнгөлүнгоо авхай”, зохиолч Д.Жамьяан
2. “Алтан ембүү”, зохиолч Д.Мөнхбаатар
3. “Аавын нөмөртэй орчлон”, зохиолч Ж.Амгаланбаатар
Яруу найргийн үндэсний төвөөс Яруу найргийн төрөлд:
1. “Цаг хугацааны хээ” түүвэр, яруу найрагч С.Начин
2. “Чарганд ачсан өвөл” түүвэр, яруу найрагч Н.Минжинсайхан
3. “Тамгатай салхи” түүвэр, яруу найрагч Э.Гантулга
Орчуулгын үндэсний төвөөс Утга зохиолын орчуулгын төрөлд:
1. “Чартаа”, орчуулагч Л.Алтангэрэл
2. “Сүрчиг”, орчуулагч О.Чинзориг
3. “Айх зүйл үгүй”, орчуулагч Н.Урин
Баримтат болон шог хошин зохиолын үндэсний төвөөс Баримтат зохиолын төрөлд:
1. “Жамсрангийн Самбуу”, зохиолч А.Амарсайхан
2. “Уул найгах мэт ч өнө бат тогтохуй”, зохиолч М.Уянсүх
3. “Цуутай говийн суутай эзэд”, зохиолч Л.Сэлэнгэмөрөн
Жүжиг, киноны үндэсний төвөөс Жүжиг, киноны зохиолын төрөлд:
1. “Хоёр нарны сүүдэр”, “Жудаг”, зохиолч Г.Нармандах
2. “Тулга”, “Давхар маск”, зохиолч С.Өнөрбаяр
3. “Татар”, зохиолч А.Миеэгомбо нар
Хүүхдийн зохиолын үндэсний төвөөс Хүүхдийн зохиолын төрөлд:
1. “Аз уу? Од уу?”, зохиолч П.Наранбаатар
2. “Агуйн эзэн захар”, зохиолч Д.Энхтуяа
3. “Далайн эргийн охин”, зохиолч Б.Дэлгэрмаа
Харин Судлал шинжлэлийн үндэсний төвөөс Утга зохиол судлал, шүүмжийн төрөлд: Энэ удаад шагнал олгохгүй хэмээлээ.
Оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадмын сүүлийн шатны шалгаруулалтыг МЗЭ-ийн Удирдах зөвлөл хийж, шилдэгүүдийг шалгаруулна.
