Нийслэлийн удирдлагын бүрэлдэхүүн өөрчлөгдсөөр байна. Хотын экс дарга Х.Нямбаатарын үед Нийслэлийн Засаг даргын байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого хариуцсан орлогч байсан А.Амартүвшин ажлаа хүлээлгэн өгчээ.
Түүнийг агаарын бохирдол, ногоон хөгжлийн төсөл хөтөлбөр хариуцсан зохицуулагчаар томилоод байна.
2020-2024 онд ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч, 2024 оноос НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж буй тэрбээр хуучин “Нийслэлийн бүлэг” гэгдэж ирсэн М.Энхболдын бүлэглэлд багтан ЗЦГ-ын дарга асан Ц.Амгаланбаярын хүү.
