Үнэт ховор эдгээр олдворыг шинээр ашиглалтад орох Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн Палеонтологийн танхимд байршуулж, олон нийт болон эрдэмтэн судлаачдын хүртээл болгохоор төлөвлөжээ.
Албаныхны онцолж байгаагаар энэ нь соёлын болон шинжлэх ухааны өвийн хууль бус худалдаатай тэмцэх, үндэсний үнэт өвийг хамгаалах чиглэлд олон улсын хамтын ажиллагааны үр дүнтэй жишээ болж байгаа бөгөөд дэлхийн хэмжээнд сайн туршлага болох ач холбогдолтой.
