40 дэх удаагийн Үндэсний номын баяр энэ сарын 18-20-нд болно

Номын хорхойтнуудын хүсэн хүлээдэг Үндэсний номын баяр энэ сарын 18-20-нд зохион байгуулагдахаар болжээ. “Номын соёлт ертөнц” ТББ-аас жил бүр хавар, намар зохион байгуулдаг тус баяр энэ жил Үндэсний номын баяр үүсэж хөгжсөний 20 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог.

Баярын гурван өдрийн хөтөлбөрт зохиолч, орчуулагчид уншигчидтай уулзах, шинэ бүтээлийн нээлт хийх, гарын үсгийн өдөрлөг зохион байгуулахын зэрэгцээ номын үзэсгэлэн, худалдаа болно. Номын соёлыг түгээн дэлгэрүүлэх, уншигч болон уран бүтээлчдийг ойртуулахад чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэ жилийн баярт гадаадын ном, хэвлэлийн салбарын төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцох аж. Энэтхэгийн “Aazhi” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч Сэнтил Натан, Японы зурагт номын зохиолч Хоса Сачиёо, Ито Хироши, Киргизийн зохиолч, сэтгүүлч, нийгмийн зүтгэлтэн Султан Акимович Раев нар Монголд анх  ирнэ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn