Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн зарим асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр мэдээллээ.
Тэрбээр “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэх хүрээнд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргана. “Бодь интернэшнл” компанитай нүүрсний оффтейк нууц гэрээгээр барьж байгуулахаар шийдвэрлэсэн “Богдхан төмөр зам” төсөлтэй холбогдох Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2021 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн зөвлөмж, уг төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргаж, ил болгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргалаа” хэмээн мэдэгдлээ.
“ҮАБЗ-ийн зөвлөмжийг улсын нууцаас гаргалаа. Энэхүү зөвлөмжөөр “Богдхан төмөр зам төсөл” дээр “Бодь интернейшнл” компанитай шууд гэрээлж, нүүрсний оффтейк гэрээ байгуулсан. Мөн үүнтэй холбоотой засгийн газар хоёр тогтоолыг нууцаас гаргалаа” хэмээлээ.
