Х.Нямбаатарыг чөлөөлсний дараа дараагийн хотын дарга хэн бэ хэмээн таамаглах хүн олон байсан. Олон ч хүний нэр яригдсан. Гэвч тэдгээрийн хэн нь ч биш харин МАН-ын залуу үеийн төлөөлөл Б.Пүрэвдагва гэдэг залуу гол горилогчоор нэрлэгдэж байна.
Тэрбээр МАН-ын Нарийн бичгийн дарга, тус намын дэргэдэх Социал Демократ Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа нэгэн. 1990-ээд оны төлөөлөл тэрбээр Хотын тогтвортой хөгжлийн чиглэлээр Австралид магистрын зэрэг хамгаалсан аж.
Д.Сумьяабазар, Х.Нямбаатар гээд УИХ-ын гишүүн, сайдын албанаас сайн дураараа бууж нийслэлийн дарга болж байсан. Тэгвэл энэ удаа УИХ-ын гишүүдээс бус гаднаас ийнхүү томилогдож магадгүй нь.
