АН-ын ҮБХ 5-р сарын 6-нд хуралдаж С.Баярцогтыг жинхлэх эсэхийг шийднэ

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдааныг ирэх 5-р сарын 6-ны лхагва гарагт Төрийн ордонд хуралдуулахаар АН-ын дарга О.Цогтгэрэл тушаал гаргалаа.

ҮБХ-ны хуралдаанаар Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогтыг жинхлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ.

Дөрөвдүгээр сарын 15-нд хуралдсан тус намын Улс төрийн зөвлөлийн хурлаар С.Баярцогтыг Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр сонгосон юм. Улмаар тус намын дүрмийн дагуу 30 хоногийн дотор түүнийг жинхлэх эсэх асуудлыг хэлэлцэх заалттай.

С.Баярцогт нь өнгөрсөн 3 дугаар сард болсон дотоод сонгуулиараа Сэлэнгэ аймгийн АН-ын даргаар сонгогдож ҮБХ-ны гишүүн болсон. Түүнийг дэмжигчид АН-д олон ч эсэргүүцэгчид ч түүнээс дутахгүй бий. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан гэхэд С.Баярцогтыг генсек болговол гудамжинд гарч намын жирийн гишүүдээ уриалан түүнтэй тэмцэхээ илэрхийлээд байсан. Мөн түүнтэй нэг фракцийнхан буюу МоАХ-ныхон буюу Женкочид С.Баярцогтыг генсек болгохгүй байх сонирхолтой.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn