УИХ дахь сөрөг хүчин АН-ын Улс төрийн зөвлөл өнөөдөр Төрийн ордонд хуралдлаа. Хуралдааны эхэнд АН-ын дарга О.Цогтгэрэл АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид С.Баярцогтыг санал болгосон байна.
Улс төрийн зөвлөлийн нийт 32 гишүүнээс 23-нь дэмжиж 73 хувийн саналаар С.Баярцогтыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.
Тус нам өнгөрсөн долоо хоногт Их хурлаа дараа нь Үндэсний бодлогын хороогоо хоёр, гурав хоног хуралдуулаад Ерөнхий нарийн бичгийн даргаа сонгож чадаагүй билээ. О.Цогтгэрэл дарга генсекийн үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалангаа санал болгосон ч ҮБХ-ны 153 гишүүн эсэргүүцсэнээр унасан.
Дараа нь зөвлөх А.Батүрэвийгээ санал болгосон ч уур амьсгалыг мэдэрч санал хураагаагүй. АН-ын гишүүд түүнийг угаасаа генсек болгохгүй байсан гэлцэнэ. Ингээд сарын дараа ҮБХ-г дахин хуралдуулж генсекээ болон намын дэд дарга нараа сонгоно гэж байлаа.
Энэ үеэр С.Баярцогт намайг генсек болооч гэвэл би бэлэн гэж байсан билээ. АН-ын дотор болон гадна нь С.Баярцогтыг дэмжигсэд бас эсэргүүйцэгчид үй олноороо бий. Юутай ч С.Баярцогт түр ч болтугай АН-ын генсект томилогдлоо.
Үүнийг л нөгөө лам олдохгүй бол буцахдаа зална гэдэг байх даа одоо.
