Ж.Баярмаа , Д.Ганбат, Д.Энхтүвшин нарын УИХ-ын гишүүд Харбины гэрээг хянан шалгах түр хороо байгуулах асуудлаар мэдээлэл хийв.
УИХ-ын гишүүн Д.Ганбат “Харбины гэрээг хянан шалгах түр хороог байгуулах, сонсгол явуулах эсэх дээр хэрхэн санал өгөхөөс Монголын ард түмэн хэн нь хулгай луйвартай эвлэрээд байгааг харна. Авлигад идэгдчихсэн улсад гадаад орнууд яаж хандаж байгааг хар. Инчоны онгоцны буудлаас иргэд буцаж байна. АНУ визээ чангалчихлаа” гэсэн.
Харин УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин “Энэ гэрээг яаж сайжруулах вэ гэдэг л гол асуудал. Олон улсын гэрээ гэдгээр ард түмний эрхийг хязгаарлаад нууцын тухай хуульд оруулчихсан. Харбины гэрээг ил болгосноор газрын баялаг ард түмний мэдэлд байна гэдэг агуулга хэрэгжинэ” гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Өнөөдөр түр хороо байгуулах уу үгүй юу гэдэг дээр санал хураах гэж байна. Бид цаг алдалгүй хянаж шалгаж, засаж сайжруулъя гэдэг асуудал л ярьж байгаа. Ийм өндөр дүнтэй гэрээнүүдийн ард дандаа хулгай, цавчаа байдаг. 16 жил Монголын баялгийг хямд үнээр зөөсөн. УИХ-ын гишүүд түр хороог байгуулахыг дэмжинэ гэж найдаж байна. Энэ бол иргэдийг хүсэлт” хэмээн мэдэгдлээ.
