Ерөнхийлөгч болон АН-ын гишүүд өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцүүлэх эсэх энэ хаврын улстөрийг тодорхойлно

Өнөөдөр Ерөнхийлөгчийн болоод АН-ын гишүүдйн өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Ерөнхийлөгчийн өргөн барьсан /Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2026.03.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут// УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төсөл өнгөрсөн мягмар гаригт байнгын хороон дээр хэлэлцэх эсэхийг нь 66 хувиар дэмжсэн.

Энэ удаа УИХ-ын чуулганаар уг хуулийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм. Монгол улс парламентын засаглалтай орон учраас уг хууль ихэд сонирхол татаж буй. Жирийн олон нийт бол олонхоороо дэмжиж байгаа. Харин УИХ-ын гишүүдийн олонхи тус хуулийг дэмжихгүй байгаа гэх. Тэд үүнийгээ ил хэлэхээс айж байгаа тухай ч яригдана. УИХ-ын хаврын чуулган нээгдмэгцээ 2 долоо хоног гаруй гацсаны нэг шалтгаан нь уг хуулийн төсөл билээ. Төрийн байгуулалтын Байнгын хороогоор тус хуулийн төслийг хэлэлцэх үеэр Л.Оюун-Эрдэнэ болон АН, ХҮН-ын зарим гишүүд Ерөнхийлөгчийн Тамгын газрын төлөөлөлтэй ширүүн маргалдсан. Өнөөдрийн хэлэлцүүлэг ч хэрүүл, уруул ихтэй болох магадлалт өндөр байгаа.

Энэ өдрийн УИХ-ын чуулганаар мөн АН-ын гишүүдийн өргөн барьсан “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон  болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 17 гишүүн 2025.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/” хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

Хаврын чуулган эхэлмэгц АН-ын бүлгийн гишүүд УИХ-ын дарга нэг намын дарга байж болохгүй хэмээх бойкот хийсэн. Тэд Н.Учралыг УИХ-аас даргаас чөлөөлж, С.Бямбацогтыг оронд томилох үеэр Х.Тэмүжин нарын хуулийг хэлэлцүүлэх амлалтыг авсан. 5 нам УИХ-д байх үеийг онцолж байгаа тэд бусад улсуудын туршлага, жишээн дээр үндэслэн УИХ-ын даргыг сонгогдсон намаасаа түдгэлздэг байхыг уг төсөлд тусгасан. УИХ-ын шинэ дарга С.Бямбацогт ч намаасаа түдгэлзсэн анхны дарга болж магадгүй гэлцэж буй. Юутай ч уг хуулийг УИХ хэлэлцэх эсэхээ хэрхэн шийдэхийг харцгаая.

Эдгээр хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдсэнээр энэ хаврын улстөрийн өнгийг харж, тамааглаж болох юм.

Өнөөдрийн хэлэлцэх асуудлууд.


ПҮРЭВ ГАРАГ /2026.04.09/
 
Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
1 УИХ-ын даргын 2026 оны 23 дугаар захирамжаар байгуулагдсан Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 12.00 “Их Эзэн

Чингис хаан”

2 УИХ-ын даргын 2026 оны 96 дугаар захирамжаар байгуулагдсан Даатгалын хууль тогтоомжийн талаар санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 13.00 “Үндсэн

хууль”

3 Хууль зүйн байнгын хороо Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 “Их засаг”
4 Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 “Жанжин Д.Сүхбаатар”
ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН
1 ·     “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2026.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 90 минут/

·      Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2026.03.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/

·      Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2026.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/

·     Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр нарын 8 гишүүн 2025.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 90 минут/

·     Санхүүгийн хоршооны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Б.Заяабал нар 2025.12.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/

·     Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон  болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 17 гишүүн 2025.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn