Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг хуульд нийцүүлэн түр зогсоолоо

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир болон яамны удирдлагууд Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, НЗХГ-ын удирдлага болон төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын “Хаоюань женерал констракшн” ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж, Туулын хурдны замын төслийн асуудлаар ярилцлаа.

Уулзалтаар төслийн явцад байгаль орчны хууль тогтоомжийг мөрдөх, усны нөөц болон ойн санг хамгаалах асуудлыг онцгойлон авч үзэв.

Байгаль орчны улсын хяналтын газраас хийсэн шалгалтаар тус төсөл нь:

Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний (БОННҮ) шаардлагыг биелүүлээгүй;

Тухайн жилийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг (БОМТ) батлуулалгүйгээр ажил эхлүүлсэн зэрэг зөрчил илэрсэн байна.

Иймээс БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох зорилгоор дараах үүргийг өглөө.

Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуулийн дагуу боловсруулж, батлуулах хүртэл төслийн үйл ажиллагааг бүрэн зогсоож, илэрсэн зөрчлүүдэд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу хариуцлага тооцохыг  хяналтын газарт даалгав.

 

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn