Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд тариаланчдыг түлш, шатахуунаар тасралтгүй хангах зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон нефть импортлогч 23 аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж байгаа тухай мэдээлжээ. Үүнд:
-
Үнийн хөнгөлөлт: Энэ жилийн хаврын тариалалтад зориулан нийт 10 мянган тонн шатахууныг нэг литр тутмыг нь 3,400 төгрөгөөр тогтвортой нийлүүлэхээр зохицуулалт хийжээ.
-
Гэрээлэлт: Одоогийн байдлаар нефть импортлогч 15 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, 4,950 тонн шатахууны нийлүүлэлтийг баталгаажуулаад байна.
-
Хэрэгжилт: Өнөөдрийн байдлаар 240 орчим тариаланч шаардлагатай шатахуунаа худалдан авах гэрээгээ байгуулж, татан авалтаа эхлүүлээд байна.
ХХААХҮ-ийн шинэ сайд Ц.Идэрбат энэ үеэр шатахууны хангамж, үнийн тогтвортой байдлыг Засгийн газрын түвшинд онцгойлон анхаарч, тариалалтын үед ямар нэгэн тасалдал үүсгэхгүй байх шийдлүүдийг шуурхай гаргахаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ
