МАН-ын дарга Н.Учрал өнгөрсөн даваа гарагийн үдшээр Ерөнхий сайдаар томилогдсон. Тэрээр лхагва гараг гэхэд Засгийн газраа бүрдүүлэхээр төлөвлөж байсан боловч МАН-ын хагарсан талууд УИХ-ын даргаар хэнийг томилуулах дээрээ гацаж, хэрүүл, тэмцэл, шахаа, шантааж болсны эцэст УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг томилов.
С.Бямбацогтыг томилох үед “УИХ-ын дарга намаасаа түдгэлзэх ёстой” гэж МАН-ын бүлэг дэх цөөнх болсон талынхан АН-ынхантай ам нийлж ярьсан нь нэг ёсны шантааж хийсэн хэрэг юм.
Үүнийхээ хүчинд тэд ямартай ч таван сайдын суудал авлаа. Хэвлэлүүд ч Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар таван сайдын суудал авлаа хэмээн бичжээ.
МАН дахь цөөнхийн талын сайдууд нь ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат, ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан, ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан, БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин нар ажээ.
Мөн шинэ Засгийн газарт “Үндэсний эвсэл”-ийн Н.Номтойбаяр орж ирж, ИЗНН-ыг багтаасангүй.
ХҮН нам 2024 оноос хойш МАН-ын гурав дахь засагт улирч үлдэв. Тус намын Т.Доржханд Шадар сайдаараа улирч, УИХ-ын гишүүн Б.Найдалаа Эрчим хүчний сайд боллоо.
Ингээд Ерөнхий сайд Н.Учрал баасан гарагийн орой сайдуудаа томилж, УИХ-ын чуулганд танилцуулж, тангараг өргүүллээ.
Саяын хэд хоногийн улс төрийн өнгийг АН дээр нэмэх нь МАН-ын цөөнх тодорхойлсон гэхэд болно. Тийм учраас Ерөнхий сайд Н.Учрал төрийн ажлыг хэвийн явуулахын тулд намынхаа цөөнхийг Засгийн газрын танхимдаа оруулав.
Өөрөөр хэлбэл, эрх баригч МАН-ын дарга, Ерөнхий сайдын хувьд Н.Учрал албан тушаалын хүчээр эв нэгдлээ барин урагшлахаар Засгийн газраа бүрдүүлэв.
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮН:
1. Эдийн засаг, хөгжлийн сайд бөгөөд Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр
2. Шадар сайд Т.Доржханд
3. Шадар сайд Н.Номтойбаяр
4. ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр
5. Эрчим хүчний сайд Б.Найдалаа
6. Сангийн сайд З.Мэндсайхан
7. Боловсролын сайд Л.Энх-Амгалан
8. ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат
9. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан
10. АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням
11. ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан
12. Батлан хамгаалахын сайд Д.Батлут
13. ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан
15. БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир
16. Эрүүл мэндийн сайд Э.Батшугар
17. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир
18. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан
19. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин
Эх сурвалж: Politiko
