Н.Учрал: Парламентын дархлааг дэмжиж, үйл ажиллагаанд дэвшилтэт технологи нэвтрүүлэхийг хичээлээ

Өчигдөр МАН-ын Бага хурал хуралдаж, МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн бол өнөө өглөө Төрийн байгуулалтын  байнгын хороо, улмаар УИХ-ын чуулган хуралдаж, Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөллөө.

УИХ-ын даргаас чөлөөлөгдөх үеэрээ Н.Учрал “Хэдий богино хугацаа ч гэсэн парламентын дархлааг бэхжүүлэх, үйл ажиллагааг дэвшилтэд технологийг ашиглах шилжилтүүдэд анхаарч, ахиц гаргалаа.

Таван нам, эвслээс бүрдсэн парламентын дарга бол төвч байр суурьтай, олон талын оролцоог хангаж, эрүүл ухаалаг мэтгэлцээнийг өрнүүлэх бололцоог хангах нь эрхэм чухал үүрэг. Үүнд санаачилгатай ажиллахыг хичээсэн. Сөрөг хүчний шаардлагыг манай нам эрүүлээр хүлээн авч ярилцаж, улстөрийн шийдвэрээ гаргасан” хэмээн  хэллээ.

 

УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон 101 гишүүнээс 81 нь дэмжиж чөлөөллөө.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn