Я.Содбаатар:Ерөнхий сайдын өргөдлийг хүлээж авсан, УИХ эхлээд хэлэлцэнэ

МАН-ын Удирдах зөвлөл шуурхай хуралдаж тарлаа.

Г.Занданшатар Ерөнхий сайдаас огцрох өргөдлөө өгч, МАН-ын Удирдах зөвлөл өргөдлийг нь хүлээж авчээ.

Я.Содбаатар: Ойрх Дорнодод үүсч буй асуудлаас үүдэн эдийн засагт хямрал үүсч байгаа тухай, парламентын түвшинд гацаа үүссэн асуудлыг хэлэлцжээ. Ингээд Ерөнхий сайдаас огцрох өргөдлөө өгсөн Г.Занданшатарын өргөдлийг хүлээн авчээ. Г.Занданшатар улс төрийн явуулгад ажиллах боломжгүй байна, тийм учраас улс эх орноо бодоод, гацааг гаргахын тулд ажлаа өгч байна гэжээ.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарын хэлснээр,эхлээд УИХ хэлэлцэж, Г.Занданшатарыг чөлөөлөх бөгөөд дараа нь МАН-ын Бага хурал хуралдаж, дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах ажээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn