Өнөөдрийн УИХ-ын чуулганы ирц бүрдсэнгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэх байсан ч үдээс өмнө ба үдээс хойш хоёр ч удаа хуралдах гээд ирц бүрдсэнгүй.

Учир нь АН-ын бүлэг МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргаас буутал чуулганы хуралдаанд суухгүй гэсэн амлалтаа хүрсэн тул хуралдааны ирц хүрсэнгүй. Тиймээс УИХ-ын дарга Н.Учрал өнөөдрийн чуулганы хуралдааныг хойшлууллаа.

Тэрээр УИХ-ын гишүүд төрийн ажлыг гацаахгүй, хуралдаандаа суух үүрэгтэй хуулийн заалтуудыг сануулсан бөгөөд бүлгийн дарга нарыг ирцээ бүрдүүлэл гэлээ.

Мөн өнөөдөр аль нэг намын дарга УИХ-ын дарга байж болохгүй гэсэн ямар ч хуулийн заалт байхгүй учир хуулиараа явж байгаа гэдгээ ч хэлэв.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn