УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт УИХ-ын даргад Монгол Улсын газар зүйн нэрийн жагсаалттай холбоотой УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлжээ.
Тэрээр сошиал хуудсандаа “Газар зүйн нэр нь соёлын биет бус өвд хамаардаг бөгөөд төр түүнийг хамгаалах чиг үүрэгтэй.
Монгол хэлний тухай хуульд ч газар зүйн нэр гагцхүү монгол хэл дээр батлагдаж, ашиглагдах тухай хатуу зааж өгсөн байдаг.
Гэвч газар зүйн нэрийн зарим нь монгол хэлнээс өөр хэл дээр нэрлэгдсэн байгааг залруулах зайлшгүй шаардлага үүссэн тул уг тогтоолын төслийг УИХ-д өргөн барьж байна.
Ингэснээр монгол хэлнээс өөр хэл дээр баталсан 319 газар зүйн нэрийг өөрчилж монгол хэл дээр болгоно.
Ингэснээр үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа болсон газар нутаг, байгаль орчноо хадгалах, хамгаалах, хойч үедээ газар нутгаа хайрлан хамгаалах үзэл бодол, төлөвшлийг өвлүүлэн үлдээхэд чухал ач холбогдолтой.
Их найрагчийн хэлсэнчлэн
“Эх орноо Өвөг дээдсээсээ бид хүлээж авсан, үр ачдаа хүлээлгэж өгнө” хэмээснийг үрийн үрд үеийн үед бүү мартагтун” хэмээн бичжээ.
