Д.Амарбаясгаланг шүүхээс буруутайг тогтоогоогүй байхад намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх асуудлыг эргэн харах мэдэгдэл хүргүүллээ

Говь-Алтай аймгийн МАН-ын хорооны дарга Б.Сүхбаатар УИХ-ын гишүүн Дашзэгвийн Амарбаясгаланг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх тухай асуудлыг эргэн харахыг Говь-Алтай аймгийн гишүүд, дэмжигчдийнхээ өмнөөс хүсэж Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Учрал болон намын хяналтын хороонд мэдэгдэл хүргүүллээ.

Мэдэгдэлд шүүхээс гэм буруутай нь эцэслэн тогтоогдоогүй байхад намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх асуудлыг танилцуулж буйг дахин нягталж, намын дүрмийн дагуу шийдвэрлэхийг хүсэж буйгаа илэрхийлсэн байна.

 

Эх сурвалж: Миний Алтай сошиал ТВ

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn