Их жанжин Д.Сүхбаатарын 20 настай үеийн өнгөт зургийг түүхч Ё.Отгонбаяр, А.Энхбат нар Францаас сурвалжлан олж авч ирснээ УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учралд өнөөдөр дурсган өгчээ.
Н.Учрал “Их жанжны мэндэлсэн өдрөөр ийм түүхэн нандин дурсгал хүлээн авснаа бэлэгшээж байна.
Ардын нам, Ардын засгийг үндэслэн байгуулалцаж, шинэ цагийн Монгол Улсын тулганд галыг нь асаасан эх орончийн цэл залуухан дүр төрхийг Та бид харж байна.
Тусгаар тогтнолын төлөө амь биеэ зориулсан эх орончдын бүтээсэн үйлс, байгуулсан гавъяаг мартах учиргүй” гэжээ.
