Ерөнхий сайд Г.Занданшатар “Цэгцрэх хөдөлгөөн” подкастад оролцох үеэрээ ТЭЦ-6 барих асуудлыг албан ёсоор хөндөн ярьж байр сууриа илэрхийлсэн.
Тэрбээр Ерөнхий сайдын хувиар ТЭЦ-6 төслийн ТЭЗҮ болон бэлтгэл ажлыг эхлүүлэх үүргийг эрчим хүчний салбарынханд өгсөн гэнэ. Мөн ТЭЦ-5 төслийн хөрөнгө оруулагчтай байгуулж буй дагалдах гэрээнүүдийг ирэх сарын дотор дуусгаж, барилгын ажлыг шуурхай эхлүүлэхийг нийслэлийнхэнд даалгажээ.
Үүнээс өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд 30 хоногийн дотор салбартаа үүссэн асуудлыг шийдвэрлэх, тодорхой шийдлүүдийг гаргахыг үүрэг болгосон.
Гэхдээ Ерөнхий сайдын шийдвэрүүд болон, байр суурийг шүүмжлэх хүмүүс олон байна. Тухайлбал, эрчим хүчний салбарыг дөрвөн жил удирдаж байгаа ч байнга асуудал дунд байдаг, улсын ажлаас нь илүү хувийн бизнес нь байнга цэцэглэж байгаа Б.Чойжилсүрэнг шууд сайдын суудлаас буулгах хэрэгтэй хэмээж буй.
