Оюутолгойн сонсголтой давхцуулан “Эрдэнэс Оюутолгой”-н Э.Ганхүүг АТГ-аас хойшлуулшгүйгээр саатуулан, шалгаж эхэлжээ

Өнөөдөр Оюутолгой ордын талаарх УИХ-ын хянан шалгах Түр хорооноос хийж буй Сонсгол хоёр дахь хурлаа хий байгаа. Тэгвэл АТГ -аас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, Монгол улсын Засгийн газрын харьяа “Эрдэнэс Монгол” компаний охин компани болох “Эрдэнэс Оюутолгой”-н гүйцэтгэх захирал Э.Ганхүүгийн албан өрөөнд нэгжлэг хийж, түүнийг хойшлуулшгүйгээр саатуулан шалгаж эхэлжээ.

“Эрдэнэс Оюутолгой”-н гүйцэтгэх захирал Э.Ганхүүг “Оюу толгой” компаниас “Эрдэнэс Оюутолгой” компани руу шилжүүлсэн их хэмжээний буюу 20 сая ам. долларын зарцуулалт зэрэгтэй холбоотойгоор шалгаж байгаа гэх мэдээлэл байна.

Экс Ерөнхий сайдын ах Л.Баатарын найруулсан “Монгол хаан” жүжгийг 7 тэрбумаар санхүүжүүлсэн гэх “Эрдэнэс Оюутолгой”-н санхүүгийн үзүүлэлтүүдийн зохистой харьцаа алдагдаж, төсвийг үр ашиггүй зарцуулдаг нь шалгалтаар илэрч байсан талаар өмнө нь мэдээлэгдэж байсан билээ.

Хууль, зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнгөрсөн аравдугаар сард  “Эрдэнэс-Оюутолгой” компани нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “шийдвэр”-ийн дагуу гэдэг нэрийдлээр гадаад улсын “Atticus Partners” Ltd болон “Atticus communications” Ltd компанитай дөрвөн удаагийн үйлдлээр нийт 1.9 сая ам доллараар (7 орчим тэрбум төгрөг) гэрээ хийж, “Дэлхийд Монголыг сурталчлах” гэсэн халхавчаар Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн 50 хувь эзэмшдэг Херо энтертэйнмент компанийн бүтээл “Монгол хаан” жүжгийн гадаад сурталчилгааг хийсэн нь баримтаар тогтоогдсон гэж байсан юм.

Мөн энэ сацуу “Эрдэнэс Оюутолгой” компанид шинэ захирал тавих гэж байгаа нь тодорхой боллоо хэмээн яригдаж байна.

 

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn