Д.Энхтүвшин:Бид хувийн хэвшлийг дэмжих ёстой ч ТОП-100 аж ахуйн нэгжийн 90 хувь нь төрөөс хамааралтай байна

Засгийн газраас өргөн барьсан  ирэх 5 жилд улс орныг хөгжүүлэх үндсэн чиглэлийг УИХ-аар  хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин “Төрөөс өгдөг зөвшөөрөл, лицензтэй том аж ахуйн нэгжүүдийнхээ тоог бууруулахгүй бол урагшаа явах биш, ухрах байдалтай болно” хэмээн хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

Бид  зах зээлийн эдийн засаг, хувийн хэвшлийг дэмжих ёстой.

Гэтэл өнөөдөр Монгол Улсын хамгийн том компани нь төрийн өмчит компаниуд байна.  Топ 100 аж ахуйн нэгж гээд шалгаруулдаг ч бараг 90 нь төрөөс өгдөг зөвшөөрөл, лицензтэй, улс төрөөс хамааралтай  бизнесүүд байгаа юм.

Таван жилийн  үндсэн чиглэлийг харахаар бид  урагшаа явдаг биш, буцаад ухрах нөхцөл  байдалтай  байна.

Тэгэхээр бид түр зогсоод өмнөх асуудлаа УИХ дээр ярилцахгүйгээр дахиад   энийг үргэлжлүүлээд ярина гэдэгтэй  зарчмын хувьд  санал нийлэхгүй байгаа.

УИХ-ын гишүүнд өрсөлдөхөд, улс төрч болоход  асар өндөр зардалтай болсон. Энэ нь буцаад төрийн өмчит компаниудыг  бууруулахгүй байх хөшүүрэг болж  байгаа. Тийм учраас улс төрийн зардал, санхүүжилтийг  бууруулахгүйгээр  хэзээ ч төрийн өмчит компаниудаа буулгаж чадахгүй.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn