Б.Энхбаяр:Английн компани Монгол Улсын ҮАБЗ-ийн гишүүдийн гадаад айлчлалыг зохион байгуулсан гэж тайлан ирүүлсэн нь ноцтой

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр сайдаар томилогдсоноосоо хойш өмнө ярьсан асуудлуудынхаа араас идэвхтэй явж буй гэдгээ хэлж, өнөөдөр дөрвөн зүйлээр мэдээлэл хийлээ.

Тэдгээрийн нэг нь Английн “Аtticus” гэж компанид “Эрдэнэс Оюутолгой” ХХК-иас гарсан мөнгөний талаар байв.

“Тамгагүй төр” жүжгийг олон улсад тоглуулахад дэмжлэг үзүүлнэ гэж тогтоол гаргасан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхээр хэдэн төгрөг гаргасан бэ? Гэдэг төсвийг хөөж үзэж байгаа. Ингэхэд Үндэсний хорооны үйл ажиллагаанд зориулж, 2024 онд төсвийн гүйцэтгэл нь нийтдээ 6.2 тэрбум төгрөг гарсан байна. 2025 онд 201.3 сая төгрөг гарсан байна.

Энэ санхүүжилтийг нэг бүрчлэн хууль, хяналтын байгууллагаар шалгуулах гэж байна.

“Аtticus” гэж компанитай 2022 оны 3сарын 21-нээс 2023 оны 10сарын 1 хүртэлх хугацаанд 4 удаагийн гэрээгээр 1,7 сая ам.долларын гэрээ хийгдсэн.  

“Аtticus”   компаниас нууцын тамгатайгаар тайлан ирүүлсэн.

Гэрээний тайлангаас авч үзэхэд,  Монгол Улсын эрх зүйн байдлыг дордуулсан, төрийн үйл ажиллагааны нэгдмэл байдалд сөргөөр нөлөөлөхүйц  эрсдэл бүхий байдлаар дүгнэлт гарсан байгаа.

Дөрвөн удаагийн тайланд  Монгол хаанжүжгийг олон улсад сурталчилсан гэдэг тайлан ирүүлсэн.  

Хэрэв энэ компанийн  олон улс дахь сурталчилгааг энэ Атикюс” компани  “Эрдэнэс Оюутолгой”  санхүүжүүлсэн мөнгөөр хийсэн бол Ерөнхий сайд Оюунэрдэнэ өөрийн эзэмшлийн хамаарал бүхий ашиг сонирхол нэгтэй  компанид санхүүжүүлсэн  гэх  сонирхлын зөрчилд орно.

Мөн төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан  баримт нотлогдоно гэсэн үг.

Энэ тайлангаас авч үзэхэд Ерөнхий сайдын гадаад айлчлалуудыг зохион байгуулсан гэдэг тайлан ирээд байгаа. Тэр байтугай Англи улсад бүртгэлтэй гэх  хоёр хүний эзэмшилтэй энэ  компани Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Гадаад хэргийн сайд, Монгол Улсын Соёлын сайдын гадаад айлчлалыг зохион байгуулсан. Хэлэх үгийг нь бэлдсэн,  википедиаг нь янзалж өгсөн гэдэг  тайлангууд ирсэн.

Монгол Улсын ҮАБЗийн гишүүдийн гадаад айлчлал, түүний хөтөлбөр, ярианы сэдэв улсын маш нууцын зэрэглэлд байдаг. ҮАБЗийн гишүүдийн гадаад айлчлалыг зөвхөн Монгол Улсын Гадаад хэргийн яам зохион байгуулдаг. Монгол Улсын Гадаад хэргийн яам ийм компанийг мэдэхгүй бөгөөд ийм компанитай хамтарч ажиллаж байгаагүй гэдгээ нотолж мэдэгдэл гаргасан.

Энэ компанид анхан шатны баримтаар нотлогдохгүй, юунд зарцуулагдах нь тодорхой бус өндөр хэмжээний дүнг нь авч үзэхэд 1,7 сая ам.долларын 765 мянган ам. доллар нь халааснаас гарах зардал гэдэг ийм гэрээ байгаа.

 

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn