Яагаад Ливерпуль ч юмуу Ман Сити, Юнайтед-д биш Фулхэмд өртэй болов

МАН-ын тооноор орж ирээд сайд улмаар УИХ-ын гишүүн болсон нь багадсан юм шиг дахиад давхар сайдын албыг авсан “Гацуурт”-ын Л.Чинбатын охин Ч.Номин Монгол улсыг сурталчилна гээд асар “их ажил” хийх шиг болсон. Гэтэл тэр “ажил”-уудынх нь зэс энэ үед олноороо цухуйж, Монгол улсыг хүртэл өрөнд оруулсан нь ил болов.

Жишээ нь, Их Британийн Премьер лигийн “Фүлхэм” клубтэй гэрээ байгуулж, тус багийн бэлтгэлийн албан ёсны хувцас, хэрэгсэл дээр нь “Go Mongolia” гэдэг үг байрлуулахаар болсон байдаг. Ингэхдээ Соёлын сайд асан Ч.Номин  1,360,000 фунт стерлинг төлөхөөр гэрээ байгуулжээ.

Тэгээд уг гэрээнийхээ төлбөрийг хийж гүйцээгээгүй бөгөөд клубийн зүгээс нэхэмжлэл иржээ. Одоо энэхүү гэрээний төлбөрийн үлдэгдэл 430 мянган фунт буюу ойролцоогоор 2 тэрбум төгрөг байгааг нэхэмжилж, Английн хөлбөмбөгийн “Фүлхэм” клуб Монгол Улсын Засгийн газрыг арбитрын шүүхэд өгөөд байна.

Манай иргэд тэр дундаа Английн лигийн топ багууд болох “Ливерпуль”, “Ман Сити”, “Ман Юнайтед”, “Арсенал”, “Тотенхем”-ийн фанатууд ийм том багуудтай гэрээ байгуулалгүй “Фүлхэм”-тэй гэрээ байгуулсан нь ямар учиртай юм гэдгээс эхлээд нэлээд хурц ширүүнээр дайрч байна.

Тэгвэл Л.Оюун-Эрдэний Засгийн газрын 2023-2028 оны хооронд хэрэгжүүлж, үр дүнд нь 400 сая биш 1 сая жуулчин авах “Монголд зочлох жил”-ийн “GO MONGOLIA”-г хэрэгжүүлэхдээ энэ мэтээр тооцоо судалгаа муутай, ач холбогдолгүй ажил хийж ирсэн Ч.Номинд хариуцлага хүлээлгэхгүй юу. Английн лигийн нэгэн дундаж багийн бэлтгэлийн хувцсан дээрх бичгийг хараад манайд яг хэчнээн жуулчин ирсэн бол гэдэгт хариулт өгч чадах уу. Энэ мэт гэрээнүүдийг шалгаж, үнэн мөнийг нь тогтоож, буруу, хуудуутай бол хариуцлага хүлээлгэж байж бид цааш хөгжих биш үү.

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn