Ёс зүйн дэд хороонд гурван гомдол иржээ. Нэг нь УИХ-ын гишүүн Д.Ганмаагаас УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгийн ёс зүйн асуудлаар гомдол гаргажээ. Уг асуудлаар УИХ-ын гишүүн Саранчулуунаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, санал дүгнэлтээ боловсруулжээ. Энэ тухай тус дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар ярив. УИХ-ын Өргөдийн байнгын хороон дээр Эмч, эмнэлгийн ажилчдын цалин нэмэх асуудлыг хөндөхөд Ж.Чинбүрэн сайд “Аятайхан байгаарай” гэж намайг сүрдүүлсэн хэмээн УИХ-ын гишүүн Д.Ганмаа ярьж байв.
УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн хүрээнд асуудлыг ярих аж.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхантай холбоотой гомдол сэтгүүлчдээс иржээ. Уг асуудлаар УИХ-ын гишүүн О.Алтангэрэлээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа аж.
Харин УИХ-ын гишүүн Х.Булгантуяад хариуцлага тооцох асуудлаар Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Баярбаатар ”Бүлэг нэг удаа хуралдаад, УИХ-ын дэд даргаас огцруулах асуудлыг тавьсан ч нэгдсэн чуулганаар хэлэлцээгүй. Өнгөрсөн хугацаанд эрх зүйч, хуульчид ҮХЦ-ийн дүгнэлтэд нэлээд анализ хийсэн байна. Жишээ нь, Х.Тэмүүжин гишүүн нэлээд ул суурьтай дүгнэлт хийж, танилцуулаад явж байгаа юм билээ.
Би ҮХЦ-ийн дүгнэлтийн маргааш УИХ энэ асуудлыг хэлэлцэх ёстой гэж хэлээд элдвээр дуудуулсан. Гэхдээ УИХ-ын тухай хуулиар хэлэлцэхээс өөр аргагүй. ХЗБХ, ТББХ энэ асуудлыг хэлэлцэхээр оруулах байх.
