“Алтан намар-2025” хөгжмийн наадам өнөөдөр ДБЭТ-т болно

“Алтан намар-2025” хөгжмийн наадам өнөөдөр ДБЭТ-т 19 цагаас болох гэж байна.

Тоглолтод Монгол Улсын Филармонийн симфони найрал хөгжим, Морин хуурын найрал, Монгол Улсын консерватурын үндэсний найрал хөгжим, СУИС-ийн найрал дуу, гоцлол болон цөөхүүл хөгжимчдийн бүрэлдэхүүнтэй тоголно.

1993 онд Улсын санд шилдэг бүтээлүүд худалдаж  авах Засгийн газрын тогтоол гарсан. Уг тогтоолын дагуу 1995 оноос хойшх 30 жилд 220 орчим бүтээл улсын санд оржээ. Эдгээр бүтээлүүдээсээ дээжилж, анх удаа тайлан маягийн тоглолт хийх гэж буй нь энэ жилийн “Алтан намар”-ын онцлог ажээ.

Өмнө нь улсын санд авах гэж буй бүтээүүдээрээ “Алтан намар” хөгжмийн наадмыг хийдэг байв.

Энэ удаагийн “Алтан намар”2025” бол цэвэр шилдэг бүтээлүүдээс дээжлэн авсан гоцлол, цөөхүүл, найрал хөгжмийн болон тайзны бүтээлүүдээс нийтдээ 13 бүтээл тоглох юм.

Эдгээр нь бүгд мэргэжлийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс дээжлэн авсан бүтээлүүд юм.

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn