 
					УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдсөнөөс болоод мэдээллийн дайралт, гүтгэлэг, хуулийн байгууллагын дарамт гэхчилэн төрөл бүрээр улс төрийн шахалтад өртөж байна.
АТГ-аас түүнд долоо хоногийн дотор хэрэг үүсгэсэн бол прокуророос мөн маш богино хугацаанд яллах дүгнэлт үйлджээ. “Авлигын хэргүүдийг АТГ ийм хурдан шийдээд байдаг бол Монгол Улс зургаан сарын дотор л авлигагүй болох юм биш үү” гэж хүмүүс хэлэлцэх аж.
Тэгвэл өчигдрөөс “УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн хүүхдүүд өндөр төлбөртэй Английн хатан хааны их сургуульд сурдаг” хэмээх мэдээллийг сошиалаар түүний өрсөлдөгчийн зүгээс цацжээ. Д.Амарбаясгалангийн өмгөөлөгч Ү.Амарбат энэ мэдээллийг худал, хүүхдүүд нь Монголд эцэг, эхтэйгээ амьдардаг гэлээ.
Өмгөөлөгч Ү.Амарбат “Өчигдөр оройноос эхлээд Д.Амарбаясгалангийн 3 хүүхэд Англид өндөр төлбөртэй сургуульд сурдаг гэх мэдээг явуулж хүмүүсийн бухимдлыг төрүүлэх гэж оролдож байна. Олны танил хүмүүс хүртэл түгээн шейрлэж бухимдаж байгааг харахад харамсалтай. Түүний ерөнхий боловсролын сургуулийн насны 3 хүүхэд нь эцэг, эхийнхээ хамт Монгол улсдаа сурч боловсорч байгааг албан ёсоор мэдэгдэж худал мэдээллийг түгээхгүй байхыг та бүгдээс хүсэж байна” гэжээ.

 
						    
								 
		 
		 
		 
		 
		 
		