УИХ-ын гишүүн Б.Түвшинг 1xbet, нүүрстэй холбож сэвнэ хэмээн дарамталжээ

УИХ-ын гишүүн Б.Түвшин цахим хуудсаараа дамжуулан ноцтой мэдэгдэл хийжээ.

Тэрээр залуу улстөрчид, нэр цэвэр бизнесмэнүүдийг нийгмийн хамгийн муухай хар үзэгдлүүдтэй холбож, нэр төрийг гутаах үзэгдэл гарч байгааг сэрэмжлүүлэв.

Энэ явдал УИХ-ын гишүүн Б.Түвшинд өөрт нь тохиолджээ.

Тэрээр  “Миний нэг танил уулзаад, ‘Та 1xbet-тэй холбогдоод байсан, энэ талаар чинь сэвнэ, нэвтрүүлэг хийнэ, нүүрс, банк бустай ч холбоно. Тиймээс 300 мянган  доллар өг’ гэж сүрдүүлсэн гэжээ. Тэрээр  ‘тийм зүйл байхгүй’ гэж хэлээд салжээ. Харин дараа нь ийм шантаажны үзэдэлтэй тэмцэх ёстойгоо ойлгосон байна.  Тэрээр  “Миний хөрөнгө орлогын мэдүүлэгт крипто бирж эрхэлдэг компани байдаг. Энэ нь зөвхөн крипто арилжаа хийхэд зориулагдсан компани,  би хувь эзэмшдэг. Энэ талаар нээлттэй мэдээлсэн.
Хууль гарсантай холбоотойгоор  үйл ажиллагаа нь зогссон. Хууль бус зүйл байсан бол өдийд шалгагдаад явж байгаа. Үүнээс болж дарамт шахалтад өртөж болохгүй.
Бусдад сургамж болгохын тулд олон нийтэд хэлж байна. Айсандаа биш шүү”хэмээн ярьжээ.

 

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn