УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Боловсролын зээлийн сангийн зээлээ өөрийнхөө дансаар авч байсан гэв

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн өмгөөлөгч Ү.Амарбат УИХ-ын гишүүн Б.Энхбаярын хаягаар шүүхээс нэхэмжлэл хүргүүлсэн бөгөөд одоо хүртэл гардаж аваагүйг хэллээ.

\УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн нэр төрд халдсан байж болзошгүй гэж үзэн, өөрийн биеэр нотлох баримтаа авчрах талаар шүүхээс захирамж гарсан. Тэрээр өмнө нь ХЗДХ-ийн сайд байхдаа нүүрсний сонсголтой холбоотой нэхэмжлэл ирүүлэхэд хүлээж авахгүй, шүүхийн үйл ажиллагааг удаашруулж байжээ.

Өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа нэр төргүй хүн нэр төр гэж юу яриад байна гэсэн утга бүхий мэдээлэл хийсэн нь хуульч гэж ярьдаг хүнд баймгүй өнцөг бөгөөд ХЗДХ-ийн сайд болж, өөрт нь үүсгэсэн иргэний хэргийг хаах бодолтой байж болзошгүй байна хэмээн өмгөөлөгч Ү.Амарбат тодотгосон юм.

Тэрээр, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нь Боловсролын зээлийн сангаас зээл авахдаа төрсөн ахынхаа нэр дээр байдаг орон сууцны ордерыг өөрийнхөө нэр дээр болгож хуурамч бичиг баримт үйлдэж зээл авсан болзошгүй бөгөөд 2 жил дараалан зээл авахдаа сургууль руугаа бус өөрийнхөө данс руу мөнгөө авсан талаар мэдээллээ. Мөн сургуулиа төгсөөгүй хэрнээ 2018 онд зээлийн үүргээ биелүүлсэн гэж зээлээ хаалгасан байсан нь илэрчээ. Тэрээр 2023 онд 32 мянган ам.долларыг төлсөн. Гэтэл тухайн үеийнх нь хөрөнгө орлогын мэдүүлгийг харахад 100 гаруй сая төгрөг төлөх хэмжээний байгаагүй учраас үүнийг хууль хяналтын байгууллага шалгаж, тогтоох хэрэгтэй гэв.

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn